ХАН-УУЛ ЦАМХАГ
Урд зүгт үзэсгэлэнт Богд Хан Уул болон Туул голын эрэг, хойд зүгт Нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтийг тольдох “Хан-Уул цамхаг” нь Хан-Уул дүүргийн Засаг захиргааны байгууллагууд, түүний холбогдох харьяа салбаруудын дэргэд төв зам дагуу, бүхий л чиглэлд зорчиход бэлэн, гадна автомашины нэгдсэн талбайтай, оффисын ажилчдын тав тухтай орчинг бүрдүүлсэн, дэд бүтцийн цогц шийдэл бүхий төмөр бетонон хийцлэлтэй, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй 17 давхар оффис, үйлчилгээний барилгыг танилцуулж байна. “Хан-Уул цамхаг” нь Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайгаас 1.5км-т байрлах Хотын төвийн А Зэрэглэлийн бүсэд байрлалд “Таны 2 дахь гэр болсон амжилтын үргэлжлэл…” гэсэн уриатайгаар 2014 оны 2 улиралд ашиглалтанд орсон.
- Голомт банкны бизнес төв
- Кофе шоп
- Эмнэлэг
- Фитнесс
- Хурлын заал
- Уулзалтын өрөө
- Оффис
- Зочид буудал
- Үзэсгэлэнгийн талбай
- Ресторан Лоунж
- 41-658 м2 бүхий 50 оффис өрөө
- ЗориулалтОффис, үйлчилгээ
- Ашиглалтанд2014
- БайршилХотын А бүс
- ГүйцэтгэгчСүмт Өргөө ХХК