ТАНИЛЦУУЛГА ТАТАХ

Танилцуулга.pdf

Энд дарж байгууллагын танилцуулга авна уу.

ҮРГЭЛЖ ХОЛБООТОЙ

Манай шинэ мэдээ, мэдээллийг хүлээж авч байхын тулд имэйлээ бүртгүүлээрэй.

2000 › БАЙГУУЛАГДАВ
2007

Бизнесийн гараа

Анх 2007 онд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй “Сүмт-Өргөө” ХХ компани байгуулагджээ. Тэд хуримтлуулсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан барилгын салбарт үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Орон сууц, үл хөдлөх хөрөнгө оруулалтаар бизнесийн гараагаа эхэлсэн уг компани дөрвөн жилийн дараа гэхэд санхүүгийн хувьд харьцангуй чадавхижиж 2011 онд өөрсдийн хөрөнгөөр 2 ширхэг 16 давхар оффисын барилга 4 блок 360 айлын орон сууц зэргийн барилга угсралт, борлуулалт, үл хөдлөхийн менежментийн цогц үйлчилгээтэйгээр үйл ажиллагаагаа өргөтгөжээ.

Түүнчлэн энэ үеэс барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөл тавьснаар өнөөдрийн “Сүмт-Өргөө” пропертиз компанийн үндэс суурь тавигдсан.

2007

Импортын чиглэлээр ажиллаж эхэлсэн үе

Мөн ондоо хуурай сүүний худалдааг тухайн үед Монголын зах зээлд эрэлт ихтэй ч нийлүүлэлт дутмаг байсан бараа бүтээгдэхүүнүүдийг импортлох болсон.

2014

Үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа өргөтгөсөн үе

2014 онд Минт монголиа компанид хөрөнгө оруулж үйлчилгээний салбарт хөл тавив. Уг үйлдвэрт дэвшилтэт техник технологи нэвтрүүлснээр улсын төсөвт жилдээ 1.5 тэрбум орчим төгрөгийн татвар, шимтгэл төлдөг байсан бол 2008 он гэхэд 31.5 тэрбум төгрөгийн татвар төлдөг үндэсний томоохон үйлдвэрлэгч болон өсч хөгжжээ.

2015

2015 онд One event hall –г байгуулж 2015 оноос улаанбаатар хотод нэг доор 1300 хүн хүлээн авах хүчин чадал бүхий хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон танхимыг байгуулж үйл ажиллагаагаа амжилттай эхэлсэн.

2016

Royal Mountain ЗБ

2016 онд Royal Mountain 49 ортой ресторан, дэлгүүр, караоке, зэрэг бүхий л үйлчилгээг олон улсын стандартадын дагуу зочид буудалыг ашиглалтанд оруулж монгол улсын аялал жуулчилалын салбарт өөрийн шинэ түүхийг эхлүүлсэн.

2017

Одны зэрэглэл авав

Мөн 2017 оны 12-р сард манай зочид буудал Байгал орчин Аялал жуулчилалын салбарт олгодог зочид буудлын стандартыг тогтоож олгодог хамгийн зэрэглэлүүдийн нэг 4 одны зэрэглэл авсан.

2017

Хөгжлийн төлөөх бүтээн байгуулалтын үе

“Сүмт-Өргөө” ХХК 2007 оноос томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц ажлууд байсан юм.

Mint, One event hall арга хэмжээ, залуучуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрөөх клубын анхлан олон улсын сүлжээг оруулж ирэн амжилттай нэвтрүүлсэн.

Дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоох эрхэм зорилготой “Сүмт-Өргөө” ХХК-нь барилга, үл хөдлөх хөрөнгө, зочид буудал, арга хэмжээ зохион байгуулах танхим зэрэг үйлчилгээний салбарт хийсэн томоохон бүтээн байгуулалтууд нь Монгол хүн эх орондоо ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлжээ.

ОДОО
TOP