Бид Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл болох барилга, хот байгуулалт, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг.
Сүмт-Өргөө ХХК нь үндэсний хэмжээний бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхдээ хамгийн гол нь улс орны хөгжилд шинэ түрлэг нэмэх, нийгэм, хүмүүст үр өгөөжөө илүүтэй өгөхөд анхаарахын зэрэгцээ үндэсний олон компанийг төслийн үйл ажиллагаанд татан оролцуулж чадавхийг нь нэмэгдүүлэх, ажлын байр олноор бий болгож тогтвортой хадгалах замаар иргэдийн амьжиргааг сайжруулах бодлогыг чухалчлан, хийх ашгийг урьтал болголгүй зээлийн эргэн төлөгдөх эрсдэлийг өөртөө үүрч ажиллаж ирсэн, хойшид ч энэхүү бодлогыг баримтлах болно.